Испанийн нэрт номлогч эротик уран зохиолчид дурласан тул албан тушаалаасаа огцорчээ

Испанийн нэрт номлогч эротик уран зохиолчид дурласан тул албан тушаалаасаа огцорчээ

Испанийн бишоп буюу номлогч Ксавье Новелл өнгөрсөн сард албан тушаалаас огцрохоо мэдэгдэж байсан бол Ромын Католик Сүмийн зүгээс түүний хэрхэн яагаад огцорч байгаа талаар тодорхой тайлбар тавиагүй байсан юм.

Тэгвэл тэрбээр эротик уран зохиол бичдэг эмэгтэйд дурласан бөгөөд үүнээс болж огцорсон гэж тус улсын хэвлэл мэдээллийн салбарт ихээхэн шуугиан тариад багаа аж.

Номлогч Ксавье Новеллын хувьд 2010 онд 41 настайдаа Каталонийн зүүн хойд хэсэгт орших Солсона хотод Испанийн хамгийн залуу бишоп болж байжээ. Түүнийг Испанийн Католик сүмд өсөж буй од гэж үзэж байсан бөгөөд гэнэт огцрох шийдвэр гаргасан нь олныг цочирдуулсан юм. Одоо тэрээр Барселон мужид агрономич мэргэжлээр ажил хайж байгаа гэж мэдэгдсэн ба “Би дурлачихсан, юмыг зөв хийхийг хүсэж байна” гэсэн байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

40 минутын өмнө