БНСУ-д эзнийхээ амийг аварсан нохойд  “ХҮНДЭТ АВРАХ НОХОЙ” цол олгожээ

БНСУ-д эзнийхээ амийг аварсан нохойд “ХҮНДЭТ АВРАХ НОХОЙ” цол олгожээ

БНСУ-д эзнийхээ амийг аварсан Баекгу гэх дөрвөн настай нохойд анхны хүндэт аврах нохойгоор томилжээ. Энэ нь нохой бол яагаад хүний хамгийн сайн найз болохыг харуулсан маш том жишээ гэсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 25-ны /2021.08.25/ өдөр Бэекгугийн эзэн болох 90 настай ухаан алддаг өвчтэй эмэгтэй сураггүй алга болж тус улсын хэвлэл мэдээллийн салбар болоод мужийн зарим иргэд эрэн хайж байжээ. Цагдаа нар алга болсноос ойролцоох фермийн хамгаалалтын камерын бичлэгийг шалгахад тосгоноос гарч явахдаа нохойтойгоо л хамт явж байгаа харагдсан байна. Эцэст нь эмэгтэй болон нохойг алга болсноос 40 цагийн дараа гэрээс нь  2 км-ийн зайд будааны талбайн дундаас олжээ. Тус талбайн будаа нь өндөр ургаж, мөн нойтон газарт унасан байсан тул шигдсэнээс болж босож чадалгүй, хүн харах нөхцөлөөс далд орсон байсан аж.

Нохойн эзний мэдээлснээр, “Шөнө хүйтэн болж, цаг агаар муудахад Баекгү хажуунаас нь огт холдоогүй” гэжээ. Эрлийн багийнхан дулаан мэдэрдэг дрон нисгэсэн бөгөөд бяцхан нохойны дулааныг будааны талбайд илрүүлсэн гэжээ.

Тус улсын гал түймэртэй тэмцэх үндэсний газар өнгөрсөн онд гал сөнөөгч, галын элч аврах нохойд цол олгох журмыг баталсан бөгөөд энэ удаагийн үйлдэл нь Баекгүд анхны Хүндэт аврах нохой болгосон байна.

90 настай буурлын охин хэлэхдээ, “Гурван жилийн өмнө бид нар луу том нохой дайрсны дараа Баекгүг өргөж авсан. Мөн Баекгү ээжид маш сайн. Бидний сайхан сэтгэлийг буцааж хариулсан юм боловуу. Борооны улмаас ээжийг алга болоход маш их санаа зовж айж байсан. Баекшүд маш их талархаж байна. Тэр бол манай гэр бүл” гэсэн байна.

Эх сурвалж: BBC