Дэлхийн хамгийн хөгшин 31 настай оцон шувуу үхжээ

Дэлхийн хамгийн хөгшин 31 настай оцон шувуу үхжээ

Орегоны амьтны хүрээлэн дэх дэлхийн хамгийн хөгшин оцон шувуу үхжээ. 

Тодруулбал, Мочица гэх 31 настай оцон шувуу хэт хөгширсөн тул өнгөрсөн бямба гарагт нас баржээ. Тэрээр Портландын амьтны хүрээлэнд насаараа амьдарсан юм.

Энэ талаар тус амьтны хүрээлэнгийн шувууны тоо толгойг хянадаг Травис Кунс хэлэхдээ, "Тэр зүгээр л маш хөгшин шувуу байсан. Түүнийг заримдаа харах их хэцүү алхаж ч чадахгүй болдог байсан” гэжээ.

Мочица нь 1990 оны долдугаар сарын 6-нд төрсөн ба хүмүүстэй цагийг өнгөрөөх их дуртай байжээ. Мөн түүний төрөл зүйл болох зэрлэг Гумбольдт нь 20-иос дээш наслах нь ховор байдаг аж. Түүнийг АНУ -ын ховордсон зүйлийн тухай хуулиар хамгаалагдсан байсан ба ховордоход хүргэж буй томоохон хүчин зүйл бол мэдээж тэдний олз болох загасыг их хэмжээгээр загасчлах нь тэдний тоо толгойд маш ихээр нөлөөлж байгаа гэсэн байна.

Эх сурвалж: CNN