Э.Цэндбаатар: Бүх зүйл миний буруу болоод дуусаж байх шиг байна. Би хэлэх зүйлээ хэлнэ

Э.Цэндбаатар: Бүх зүйл миний буруу болоод дуусаж байх шиг байна. Би хэлэх зүйлээ хэлнэ

Монголын боксын холбооноос МУГТ, Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан гэж өнөөдөр мэдэгдсэн. Тэд Э.Цэндбаатарыг олон удаа ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаж хууль бус асуудалд нэр холбогдсон учир хасаж байна гэсэн юм. 

Тэгвэл энэ талаар Э.Цэндбаатар өөрийн байр, суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Миний зүгээс гомдолтой байна. Би зодоон хийгээгүй. Боксын хоёр ах маань намайг зодсон. Би ах нараа хүндлээд өөдөөс нь гар далайгаагүй. ТУЗ-ын 19 гишүүний гурав нь тэнд бидэнтэй хамт сууж л байсан. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг нь үзэхэд бүгд л арьсаа хамгаалж байна. Дөнгөж гавьяат болсон шилдэг тамирчнаа авч үлдэх нэг ч үг хэлсэнгүй дээ. Бүх юм миний буруу болоод дуусаж байх шиг байна. Би хэлэх зүйлээ хэлнэ. Би хэвлэлийн бага хурал хийх бодолтой байна. Цаашид гадагшаа гарч мэргэжлийн боксоор амжилт гаргах бодолтой байна" гэжээ.