Хойд Солонгосын шөнө дунд болсон жагсаалаас илүү Ким Жон Уны турсан байдал олныг цочирдуулав

Хойд Солонгосын шөнө дунд болсон жагсаалаас илүү Ким Жон Уны турсан байдал олныг цочирдуулав

Хойд Солонгос коммунист улс байгуулагдсаны 73 жилийн ойд зориулан шөнө дундын үед цэргийн парад зохион байгуулжээ.

Энэхүү жагсаал нь содон зүйлс ихтэй байсан бөгөөд цэргүүд бүгд хийн баг зүүж, улаан хазмат хувцас өмсөж жигдэрсэн байсан нь ихээхэн содон үзэгдэлийг харуулж байв.

Мөн тус улсын удирдагч Ким Жон Уны цагаан хослол болоод урьд өмнөхөөсөө илүү турж эцсэн байгаа зураг нь олонд дэлгэгдсэний дараа хүмүүсийг илүү гайхшруулжээ. Хойд Солонгосын хувьд Ковидын нөхцөл байдал хүндэрсэн хэвээр байгаа ч бусад улсаас вакцины тусламж авахаас татгалзсаар байгаа юм. Мөн хоол хүнсний хомстолд орж, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байгаа гэжээ.

Тус улсын хувьд жагсаал нь хоёр үүрэг гүйцэтгэдэг ба энэхүү жагсаалыг дотооддоо хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн ч гэсэн ард иргэдийнхээ сэтгэл санааг дээшлүүлж, хүч чадлыг цугларуулж, салютоор тэднийг баярлуулахыг уриалах арга гэж үзэж байгаа аж.

Харин улаан хазмат хувцаслалтын хувьд Пхеньян хотод ковидын халдвар огт  тархаагүй гэж мэдэгдсэн ч энэхүү өвчинтэй тэмцэх тэмцэл үргэлжилсээр байгаа гэдгийг ард түмэндээ мөн харуулахыг зорьсон үйлдэл гэжээ.

Эх сурвалж: CNN