ТАНИЛЦ: 22 хүүхэдтэй дэлхийн хамгийн залуу 24 настай ээж

ТАНИЛЦ: 22 хүүхэдтэй дэлхийн хамгийн залуу 24 настай ээж

ОХУ-ын иргэн Кристина Озтурк гэх 24 настай дэлхийн хамгийн залуу олон хүүхэдтэй ээж гэдгээрээ алдартай эмэгтэй анх 17 настайдаа анхны охиноо төрүүлж байжээ.

Өдгөө тэрбээр 22 хүүхэдтэй бөгөөд дахин илүү олон хүүхэд ч төрүүлэх хүсэлтэй байгаагаа хэвлэлд мэдээлсэн байна. Түүний нөхөр болох 57 настай Галиптайгаа анх гадаад улсууд руу аялах төлөвлөгөөг гаргаж байхдаа томоохон гэр бүлтэй болж болох юм гэсэн санаа анх төрж, шийдэж байжээ. Мөн тэд нийт 16 асрагчтай аж.

Кристина 18 сар хүрэхгүй хугацаанд хүүхдүүдээ төрүүлэхийн тулд нийт 258 мянган ам.доллар шаардагдсан бөгөөд "Fabulous" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Би үүнийг багаасаа л мөрөөдөж байсан. Нөхөр маань бас том, аз жаргалтай гэр бүлтэй болохыг мөрөөддөг байсан. Тиймээс бид уулзсаныхаа дараа мөрөөдлөө биелүүлж эхэлсэн. Олон хүүхэдтэй болсноор бидний романтик харилцаа өөрчлөгдсөн боловч энэ огт хамаагүй зүйл. Мөн бид дэлхийн хамгийн том гэр бүл биш ч гэсэн дэлхийн хамгийн аз жаргалтай гэр бүл болохоор төлөвлөж байна” гэсэн байна.

Тэрбээр мөн “Мэдээж хүүхдүүдийг тэжээх, хувцаслах, хооллох, өсгөх гэх мэт зардал хямд байхгүй нь мэдээж хэрэг. Бүх хүүхдүүдэд шаардлагатай зүйлсэд долоо хоногт 6500-8000 ам.доллар хүртэл мөнгө зарцуулдаг” гэсэн юм.

Энэхүү гэр бүл одоогоор нийт гурван давхар байшинд амьдардаг бөгөөд ирээдүйд үүнээс илүү том барилга хэрэгтэй болно гэсэн юм. Мөн тэд анх нэг жилд нэг хүүхэд гэж төлөвлөөд байсан ч нөхөн үржихүйн чадвараа гүйцэхгүйн ойлгосон тул арай өөр замаар үзсэн гэжээ.

Эх сурвалж: LB