Италийн хоригдлуудад Ромын Пап лам 15 мянган зайрмаг хүргүүлжээ

Италийн хоригдлуудад Ромын Пап лам 15 мянган зайрмаг хүргүүлжээ

Католик шашны тэргүүн Франциск Италийн шоронгийн хоригдлуудад 15 мянган ширхэг зайрмаг хүргүүлсэн тухай Reuters мэдээлжээ.

Өнгөрсөн зун Италид маш их халж Сицилид гэхэд л +49 градус хүрсэн байна. Тийм ч учраас Ромын Пап уг сонирхолтой бэлгийг хоригдлуудад илгээжээ.

Гэгээнтний албаны тэргүүн хамба Конрад Краевский зайрмагийг биечлэн хүргэж өгсөн бөгөөд энэхүү илгээмж нь Италийн шоронгийн хоригдлуудад гэртээ эргэн очих итгэл  найдвар өгөх зорилготой хэмээн Ватикан онцолж байна.