Говь-Алтай аймаг тэрбум мод тарих санаачлалыг дэмжиж 108 сая мод аян эхлүүлжээ

Говь-Алтай аймаг тэрбум мод тарих санаачлалыг дэмжиж 108 сая мод аян эхлүүлжээ

Энэ есдүгээр сарын 20-нд /2021.09.20/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар их чуулганд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Нэг тэрбум мод тарих" санаачилгыг эхлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл тус санааг Говь-Алтай аймгийнхан дэмжиж, тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 10 жилд 108 сая мод тарьж, ургуулах аяныг эхлүүлж буйгаа мэдэгдсэн байна. Мөн тус аянд "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон хэмээн мэдэгджээ.