Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ахмадууддаа баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ахмадууддаа баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв

Өнөөдөр /2021.10.01/ Ахмадын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Монголынхоо нийт ахмадуудад хандан баярын мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр "Эх орон, ирээдүй хойчийнхоо сайн, сайхны төлөө залуу нас, мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад буурлууд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн минь эрүүл энх, урт удаан насалж, удаан жаргах болтугай" гэжээ.