"Таван толгой түлш ХХК”-ийн зүгээс ажилчидтай уулзаж, цалин урамшууллыг нөхөж олгоно гэв

"Таван толгой түлш ХХК”-ийн зүгээс ажилчидтай уулзаж, цалин урамшууллыг нөхөж олгоно гэв

Өчигдөр /2021.09.30/ Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрийн 300 орчим ажилтан цалингаа нэмэгдүүлэх, ажлын хүнд нөхцөлийг шийдэж өгөхийг шаардаж ажил хаялт зарлажээ.

Тодруулбал, Тус компанийн удирдах албаныхан ажилчдад үндсэн цалинг бүтнээр нь олгохгүй байгаа бөгөөд урамшуулал, нэмэлт цалин зэргийг ямар ч үндэслэлгүй хасаж байгаа аж.

Мөн тус үйлдвэр нь үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг гэж тооцогдох ёстой байхад “Хүндэвтэр” нөхцөл гэж харьяалагдаж явдаг байна. Иймд хуулиараа заасны дагуу хүнд нөхцөл гэж явахыг шаардаж байгаа гэжээ.

Харин Таван толгой Түлш ХХК-ын удирдлагын зүгээс ажилчидтай яаралтай уулзаж бөгөөд урамшуулал, цалинг нөхөж олгоно гэх тайлбарыг өгсөн байна.