ФОТО: Засгийн газрын эргэж буцсан шийдвэрийг эсэргүүцсэн “Одоо боллоо” жагсаал боллоо

ФОТО: Засгийн газрын эргэж буцсан шийдвэрийг эсэргүүцсэн “Одоо боллоо” жагсаал боллоо

Өнөөдөр /2021.10.01/ Сүхбаатарын талбайд Засгийн газрын эргэж буцсан шийдвэрийг эсэргүүцсэн “Одоо боллоо” жагсаалыг АН-аас зохион байгууллаа. Энэ үеэр “Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж, ажил хийж чадах дараагийн хүмүүстээ засгийн эрхээ өгөх ёстой” гэж АН-аас мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд жагсаж цуглах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Би өмнөх засгийн газрын хурал дээр иргэдийн жагсаж, цуглах эрх дээр бид туйлын хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж хэлсэн.

Жагсаалын үеэр хэлж буй зүйлийг бид зөвлөгөө гэж хүлээж авч, ажилдаа тусгах ёстой. Хоёр газар нөхөн сонгууль болж байна. Сонгуультай холбоотой улс төржилт нэмэгддэг. Би ковидыг битгий улс төржүүлээч ээ гэж уриалж байгаа” гэж мэдэгдээд байгаа юм.