С.Зориг агсны хөшөөнд 11:40 цагт цэцэг өргөнө

С.Зориг агсны хөшөөнд 11:40 цагт цэцэг өргөнө

Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд өнөөдөр /2021.10.02/ 11:40 цагаас АН-ын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажээ. Тодруулбал, одоогоос 23 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдсан юм. Дашрамд дурдахад, ХҮН-ын залуус өнөөдөр 10:00 цагт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлжээ.