Өчигдөр /2021.10.02/ 12:00 цагийн орчимд Цэцээ гүн уулын чиглэлд долоон иргэн авирч орой 19:00 цагийн орчимд уулнаас бууж байх үед 33 настай эрэгтэй төөрч, сураггүй алга болжээ.
Тодруулбал, Тус хэргийн дуудлагыг өдрийн 23:00 цагийн орчимд Онцгой байдлын алба хаагч нар хүлээж авсан ба Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт тус өдрийн 23:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.