Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2021.10.02/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Төв аймгийн харьяат долоон иргэн “Цэцээ гүн” уулын чиглэлд гараад өдрийн 19:00 цагийн орчимд буух замд иргэн Б 33 настай эрэгтэй төөрч, сураггүй алга болсон тухай дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу Төв аймгийн онцгой байдлын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт тус өдрийн 23:17 цагаас хойш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан хэдий ч маргааш өдрийн 08:30 цагт “Манзуширын хийд’’-рүү өөрөө бууж ирсэн байна.