Реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээнд зориулсан хандивын эхний тоглолтоор 48 сая төгрөг цугларчээ

Реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээнд зориулсан хандивын эхний тоглолтоор 48 сая төгрөг цугларчээ

Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу “Lil Thug-E” саяхан цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, Монголын нэрт уран бүтээлчид хандивын аян өрнүүлж байгаа билээ.

Хандивын аяны хүрээнд эхний тоглолт өчигдөр/2021.10.03/ зохион байгуулагдаж, шинэ үеийн залуу уран бүтээлчид оролцсон. Хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уг тоглолтоор 48 сая төгрөг цугларчээ.  

Хандивын арга хэмжээний хүрээнд 

  • Аравдугаар сарын 10-ны өдөр 3х3 бүх оддын тоглолт
  • Аравдугаар сарын 16-ны өдөр Нийтийн дууны нэгдсэн тоглолт
  • Аравдугаар сарын 17-ны өдөр лайв рок-поп, хип хоп дуучдын тоглолт
  • Аравдугаар сарын 24-ний өдөр 5х5 сагсан бөмбөгийн тоглолт зохион байгуулах юм.