Соёлын салбарынхан "Баянгол Агропарк"-т долоо хоногт 2500 мод тарихаар бэлтгэж байна

Соёлын салбарынхан "Баянгол Агропарк"-т долоо хоногт 2500 мод тарихаар бэлтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасантай холбогдуулан Соёлын яам, харьяа байгууллагуудтай хамтран өчигдрөөс эхлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, мод тарьж эхэллээ.

Соёлын салбарынхан Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах "Баянгол Агропарк"-д мод тарьж байгаа бөгөөд эхний ээлжид энэ долоо хоногт багтан 300 мод тарихаар төлөвлөлөө. "50 га газартай “Баянгол Агропарк”-ийн 60 хувийг моджуулахаар төлөвлөж, 2500 мод тарих бэлтгэл ажлыг хангагдаж дууссан юм. Цаашид моддын арчилгааг тус паркийн 20 гаруй ажилтан байнга хариуцаж ажиллана.

“Баянгол-Агропарк” нь иргэд амралт, чөлөөт цагаа тохилог орчинд өнгөрүүлэх, оюутан, сурагч, иргэдэд экологийн боловсрол олгох, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод сөөг, цэцэг, нарийн ногоо үржүүлэх зорилготой орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үүднээс Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний модыг 2030 он гэхэд тарихаар төлөвлөж буйг мэдэгдсэн билээ.

Зургийг ЭНД дарж үзэх.