УОК, НОК-ын Шуурхай штабыг нэгтгэж Б.Ууганбаяр удирдана

УОК, НОК-ын Шуурхай штабыг нэгтгэж Б.Ууганбаяр удирдана

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабыг бүтэц, зохион байгуулалтын хувьд нэгтгэсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, ЭМЯ-аас УОК, НОК-ыг нэгтгэх болсон талаар НОК-ынхонд мэдээлжээ. Тус штабын даргаар Шуурхай штабын даргаар ажиллаж байсан бригадын генерал Б.Ууганбаярыг томилохоор болсон гэж эх сурвалж мэдээлэв. 

Бид энэ талаар Шадар сайдын зөвлөх Б.Мөнхбаатараас тодруулахад "Тушаал шийдвэр нь гарсан. Маргааш энэ талаар тодорхой мэдээлэл өгнө" гэв. 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө