“Андлалын өргөө-2” цогцолборыг барихад зориулж ХАНДИВЫН ДАНС нээжээ

“Андлалын өргөө-2” цогцолборыг барихад зориулж ХАНДИВЫН ДАНС нээжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” гэх цогцолбор байгууламжийг улсаас 1,9 тэрбум төгрөг гаргаж, Хэнтий аймгийн Батноров суманд барьсан ч өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр нураасан.

Тэгвэл тус хөшөөг дахин босгох ажлыг эхлүүлж, МУУГЗ, олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт уран барималч А.Очирболдын бүтээлтийг барихаар болсон гэх мэдээлэл бий. Тэгвэл “Андлалын хөшөө-2” бүтээлийг иргэдийн хандиваар Я.Мөнхчулуун сан барихаар болсон бололтой. Учир нь хөшөөнд зориулж, Голомт банканд 3005105624  тоот хандивын данс нээжээ. Тодруулбал, Я.Мөнхчулуун агсны хүү М.Зоригт “Андлалын хөшөөг буулгахыг хараад цочирдсон” хэмээн хэвлэлийн хурал хийсэн билээ.

А.Очирбатын бүтээл




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө