Шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгалаа

Шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгалаа

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2021.10.05/ Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэрийг гаргажээ. 

Тодруулбал, Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцсэн бөгөөд улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэдгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. 

Эргэн сануулахад шүүхээс Ю.Цэдэнбал агсны эхнэр А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгах тухай дөрвөн үндэслэл бүхий нэхэмжлэлийг энэ оны зургадугаар  сард хэлэлцэж, цагаатгах шийдвэрийг гаргасан билээ. 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө