​Ц.Эрдэнэбаяр: Татан авалт хэвийн учир хомстол үүсээгүй. Шатахуун дахин тасалдахгүй

​Ц.Эрдэнэбаяр: Татан авалт хэвийн учир хомстол үүсээгүй. Шатахуун дахин тасалдахгүй

Ашигт малтмал газрын тосны газраас дөнгөж сая шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.

АМШТГ-ын дарга орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Есдүгээр сарын 26-нд БНХАУ-аас 50 вагон шатахуун оруулж ирсэн. Мөн ОХУ-аас 20 вагон шатахуун оруулж ирсэн. 26-аас хойш БНХАУ-аас 150 вагон нэмж ирсэн. Аравдугаар сарын 2-нд 50, өчигдөр дахин 50 вагон явуулсан. Аравдугаар сарын 1-ээс ОХУ-аас өдөрт зургаан вагон явуулж эхэлсэн. Татан авалт хэвийн үргэлжлээд явж байна. Тиймээс хомстол үүсээгүй. Тиймээс шатахуун дахин тасалдахгүй. Хэвийн үед нэг шатахуун түгээх станц 20 тонн борлуулалт хийдэг бол оочер үүссэнээр 10 цаг болоод л шатахуун дуусч байна. Шатахууныг дахин цэнэглэх, тээрлэхэд хугацаа орж байгаа" гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө