СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голыг автомашинаар гатлах явцдаа усанд сууж хоёр иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голыг автомашинаар гатлах явцдаа усанд сууж хоёр иргэн амиа алджээ

Өчигдөр /2021.10.05/ Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Доргол” гэдэг газар “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас тухайн өдрийн 22:21 цагт Онцгой байдлын алба хаагчдад мэдэгджээ.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очсон байна. Алба хаагчид нийт 3 цаг 45 минут ажилласны эцэст осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-ын зайд “Туул” голын уснаас өнөөдөр /2021.10.06/ үүрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гарган Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн бол Орхон аймгийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэжээ.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө