Нэг настай бамбарууш идэш тэжээлийн хомстолд орсны улмаас малын бэлчээр рүү орж иржээ

Нэг настай бамбарууш идэш тэжээлийн хомстолд орсны улмаас малын бэлчээр рүү орж иржээ

Ойрын өдрүүдэд хүрэн баавгай мал бэлчээрийн бүс рүү нэвтэрч малчдын хот, бэлчээрийн малыг барьж идсэн тохиолдол цөөнгүй гарсан.

Өнөөдөр өглөө Увс аймгаас Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн зүүн хөдөөгийн малын бэлчээрт зэрлэг баавгай гүйн иржээ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар нэг настай бамбарууш аж. Уг баавгай нь идэш тэжээлийн хомсдолд орсон байна. Одоогийн байдлаар тус сумын Байгаль орчны байцаагчид бамбаруушийг нутаг руу нь буцааж авч явах ажлыг зохион байгуулж байна.

Г. Мөнхбаяр