ФОТО: Монгол, ОХУ-ын хамтарсан байлдааны буудлагатай хээрийн сургууль боллоо

ФОТО: Монгол, ОХУ-ын хамтарсан байлдааны буудлагатай хээрийн сургууль боллоо

Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль Ардын хувьсгалын 100, Орчин цагийн зэвсэгт хүчний 100, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100, чөлөөлөх дайны 76 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн төвд болж саяхан өндөрлөсөн.

Тус цэргийн хээрийн сургуулийн үйл явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцах үеэрээ, “Монгол Улс, Оросын Холбооны Улсын дипломат харилцааны 100 жилийн ой тохиож буй цаг үед “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдаж байгаа нь түүхэн ач холбогдолтой” гэж онцолж байв. Ингээд тус хээрийн сургуулийн үйл явцыг харуулсан гэрэл зургийг хүргэж байна.