Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 байршилд нийт 71.4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь нэг сарын хэрэгцээнд хүрэлцэхүйц түлш юм. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох барьцалдуулагч бүтээгдэхүүн нэг сарын нөөцтэй байгаа тул шахмал түлшний хомсдолд орохгүй гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
