“БЭРХИЙГ ТУУЛСАН БАСГАД” түүхэн номын нээлт боллоо

“БЭРХИЙГ ТУУЛСАН БАСГАД” түүхэн номын нээлт боллоо

Халхын голын байлдааны түүхэн ялалтын 80 жилийн ойн босгон дээр түүхэн бүтээл шинээр мэндэлж байна. Тодруулбал, түүхийн ухааны доктор Оросын холбооны Буриад улсын СГЗ Л.Оюунцэцэгийн туурвисан "Бэрхийг туулсан басгад" ном олны хүртээл болж байна. Тус номонд Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон Буриад зон олны төлөөлөл болох 16 эмэгтэйн талаар өгүүлдэг аж. Номын зохиогч доктор Л.Оюунцэцэг энэхүү үйл явдлыг эмхэтгэн ном болгохын тулд гурван жилийн судалгаа хийж ийнхүү хойч үедээ Халхын голын байлдаанд оролцож явсан 16 эмэгтэйн бодит түүхийг таниулахыг зорьсон гэдгээ илэрхийллээ. 

 Халх голын байлдаанд оролцсон 16 эмэгтэйгээс өнөө цагт ердөө ганцхан Ц.Чимэдцэрэн гуай 96 настай амьд сэрүүн байгаа бөгөөд бэрхийг туулсан басгад номын нээлтэд оролцон өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн энэхүү түүхэн гавьяатай эмэгтэйчүүдийн талаар кино зохиол бичиж бүрэн хэмжээний уран сайхны кино болгохыг зорьж байгаа гэдгээ дуулгалаа. Түүхэн номын нээлтэд зохиогч Л.Оюунцэцэгийн гэр бүл, найз нөхөд, үр хүүхдүүд болон доктор, профессор зохиолч Л.Дашням СГЗ, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким тэргүүтэй хүмүүс оролцож түүнд баяр хүргэж амжилт хүслээ.