ШӨХТГ: Шатахууны нөөц хомстол үүсэх хэмжээнд биш байна

ШӨХТГ: Шатахууны нөөц хомстол үүсэх хэмжээнд биш байна

Энэ сарын 05-ны өдрийн 17.00 цагаас хойш цахим орчинд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор шатахууны эрэлт ердийн хэрэглээнээс 2-3 дахин өссөн нь агуулахын нөөц багасахад нөлөөлсөн байна.

Аж ахуй эрхлэгчид татан авалт хэвийн явагдаж байгаа талаар ШӨХТГ-т  тайлбар мэдээлэл өгчээ. 

ШӨХТГ-аас энэ талаар мэдэгдэхдээ "Нөөц нь тасалдал, хомсдол үүсэх хэмжээнд биш гэдгийг тогтоож, тодорхой хязгаарлалт үүсгэсэн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлэн шалгалтын тайлан, дүгнэлтийг Монгол Улсын Шадар сайд болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүллээ" гэжээ.