"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд намуудын төлөөлөл нэгджээ

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд намуудын төлөөлөл нэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд улс төрийн намууд нэгдэж Баянгол Агропаркт мод тарьсан байна. Уг үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг зэрэг хүмүүс төлөөлж оролцжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан.

Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд буй билээ.