ВИДЕО: Ундаа, усны савыг мөнгөөр худалдаж авдаг автомат машин барилгачдын талбайд ажиллаж байна

ВИДЕО: Ундаа, усны савыг мөнгөөр худалдаж авдаг автомат машин барилгачдын талбайд ажиллаж байна

Иргэд худалдан авсан ус, ундааныхаа савыг хог хаягдал болгохгүйгээр “eco cash” киоск машинд 20 төгрөгөөр зарах боломжтой болсон байна. Энэ сарын 01-ээс /2021.10.01/ энэ төрлийн хоёр ширхэг киоск машиныг барилгачдын талбайн хажууд ажиллуулж эхлүүлжээ.

Энэхүү машин нь гурван төрлийн хог хаягдал цуглуулдаг савтай 4G LTE сүлжээнд сууриласан юм. Коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө хэд, хэдэн супермаркетуудад байршуулсан ч хэт их ачаалал авч иргэд буруу харьцаж гэмтээсний улмаас бүгд эвдэрсэн байна. Тиймээс дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлан монгол залуус хөгжүүлэлтийг нь хийж дахин үйлдвэрлэж эхэлжээ. Цаашид эвдрэл гэмтэл гарвал монгол залуус өөрсдөө хөгжүүлэлтийг хийж засварлах аж. 

"Eco Cash” ХХК-ны захирал П. Очирпүрэв "Энэ машины давуу тал нь байгаль дээрх хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулж дахин боловсруулах, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаж тогтвортой дэд бүтцийг хангах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм" гэлээ. 

Г.МӨНХБАЯР