Өнөөдөр /2021.10.09/ УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 09:00-20:00 цагийн хооронд авч байна.
Үүнд: Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны 2774 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгөх бөгөөд УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороо 114 чиглэлд 1511 сонгогч, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн 89 хэсгийн хороо 178 чиглэлд УИХ-ын нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулна.