Барилгын суурийн нүхнээс нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Барилгын суурийн нүхнээс нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Энэ аравдугаар сарын 08-ны өдрийн 15:10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах барилгын суурийн нүхнээс цогцос олдож,  гаргахад тусламж хэрэгтэй байна гэх дуудлагыг Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай штабаас Онцгой байдлын газарт ханджээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход хоёр метр орчим гүн нүхэнд, 50 см орчим гүн усанд нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.