П.Анужин: Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад ийм зүйл байгаагүй, хуулийн хулгайгаа эргүүлэн тат Х.Ганхуягаа

П.Анужин: Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад ийм зүйл байгаагүй, хуулийн хулгайгаа эргүүлэн тат Х.Ганхуягаа

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжээд байсан бол ийнхүү намрын чуулганаар хэлэлцэхээр болжээ.

Уг хуульд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулгыг тусгасан байсан бөгөөд энэхүү өөрчлөлт нь шүүмжлэл дагуулсан тул тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг болох Д.Өнөрболор өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийн, “Хуульд миний санал тусаагүй, энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл” гэж мэдэгдэн, асуудлаас бултсан юм. Мөн санаачлагчдын нэг П.Анужин тус хуулийн төслийг яаралтай татан авахыг УИХ-ын гишүүн, хамтран санаачлагч Х.Ганхуягаас шаарджээ.

Тэрбээр, “Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томьёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат. Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ” гэсэн байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө