Сонгогчдын саналыг худалдан авах үйл ажиллагааг баримтжуулсан хүнд 10 сая төгрөгийн шагналтай

Сонгогчдын саналыг худалдан авах үйл ажиллагааг баримтжуулсан хүнд 10 сая төгрөгийн шагналтай

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т парламентын гишүүнийг сонгох нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.10.10/ эхэлсэн. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдаж буй нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлж, өрсөлдөж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 81.7-т “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэсний дагуу Төрийн сонгуулийн шударга болгохын төлөө ажиллаж мөнгө тараасан гэмт үйлдлийг шалгуулж, тараасан этгээдээс мөнгөн урамшуулал гаргуулахаар ажиллана гэжээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө