Өчигдөр /2021.10.10/ УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайран дүүрэгт парламентын гишүүнийг сонгох нөхөн сонгууль болсон ч иргэдийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалтыг явуулахаар болоод буй.
Харин өчигдөр болсон санал хураалтаар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 23,998 хүний санал, Хэнтий аймагт МАН-ын нэр дэвшигч Ц.Идэрбат 12,923 хүний үнэмлэхүй олонхийн санал авсан явдалд ихэнх иргэд эргэлзэж, санал тоолох хар машиныг буруутгаж байж болзошгүй байна.
Гэтэл олон нийтийн сүлжээнд “хорооны ажилтан, хэсгийн ахлагч нар иргэдийн саналыг МАН-д өгүүлэхийн тэднийг зөөж, бүртгэл хөтөлж буй” байдал цацагдаад байна.
Үүний цаана зарим иргэдийн саналыг нь худалдан авч, мөнгө тараасан байж болзошгүй гэж иргэд хардаж байгаа юм. Иймд эрх баригч нам тухайн нэг тойрогт саналыг нь ямар нэг байдлаар худалдаж авдаг нийт сонгогчдын 30 хүртэлх хувийн сүлжээ буюу “иргэдийн хайрцаг”-ийг бий болгосон байж магадгүй байгаа ажээ.