Өвөрхангай аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан анх шав тавьж байсан газарт гэрэлт нь хөшөө босгожээ. Тодруулбал, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийг анх одоогийн Баянхонгор аймгаас 10 орчим км зайд орших “Түйн голын цагаан эрэг” хэмээх газар төвлөрүүлэн байгуулж байжээ.
Иймд 2006 онд Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас тухайн газарт дурсгалын гэрэлт хөшөөг байгуулж, жил бүр аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсээр ирсэн аж.
Тус аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор 48 квадрат метр талбайг засч, сангийн бойпор, сандал зэргийг байрлуулан, хоёр сая гаруй төгрөгөөр тохижуулж байсан бол энэ удаа орон нутгийн төсвийн 30 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр гэрэлт хөшөө босгосон байна.