УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл тус төсөл нэлээн шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Харин өнгөрсөн баасан гараг /2021.10.08/-ийн УИХ-ын чуулганы үеэр Ёс зүй, хариуцлагын хорооны дарга Б. Батэрдэнэ, “Бид тангараг өргөхдөө нийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлж ажиллахаа мэдэгддэг. Тэгэхээр УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал яригдаж байна. Хуучин ёс зүйн дэд хороо байхдаа ч, байнгын хороо болсон ч нарийвчилсан дүрэм журам байхгүй.
УИХ-ын гишүүний ёс зүйн шинэ дүрмэнд арга иргэдээсээ, хэвлэл мэдээллээр уучлал хүсдэг заалтыг оруулмаар байна. Гэхдээ оруулж чадахаа мэдэхгүй байна. Учир нь УИХ-ын гишүүд "Ёсзүйн дүрмээ өөрчлөөд, биднийг чангалах гээд байна" гээд эсэргүүцээд байгаа.
Уг нь УИХ-д өргөн бариад, ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хариуцлага тооцох ямар ч механизм байхгүй. Уучлал гуйдаг ганц зүйлийг л оруулж чадахгүй байна.
Чуулганд би байр сууриа илэрхийлсэн. Хэдэн жилийн өмнө УИХ-аар орж ирээд босго даваагүй унасан байдаг. Тиймээс "Яг тэр хуультай ижилхэн хуулийн төсөл байна. Анхаарч үзээч" гэж хууль санаачлагч гишүүдэд хэлсэн. Хоёрдугаарт, "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх бол үүнийг цогцоор авч үзээч. Зүгээр л оршин суух визтэй холбоотой асуудлыг оруулж ирж болохгүй" гэсэн юм.
Г. Мөнхбаяр