Өнөөдөр /2021.10.12/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монгол гэр шатаж байна” гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээж авчээ.
Тодруулбал, Өнөөдөр 05:18 цагт тус дуудлагыг хүлээн авч гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, 6 км зам туулан 05:25 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн С /25 настай, эрэгтэй/-гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, Х /3 сартай, эрэгтэй/-гийн нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтэн, иргэн Х /23 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байна.