С.Энхболд: Эмнэлгүүд ТУЗ-тэй болж байгаа нь хувьчлагдсан гэсэн үг биш

С.Энхболд: Эмнэлгүүд ТУЗ-тэй болж байгаа нь хувьчлагдсан гэсэн үг биш

Улсын нэг ба гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Төлөөлөн удирдах зөвлөлтэй болгосон. ТУЗ нь есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. Цаашлаад бусад улсын эмнэлгийг ч ТУЗ-тай болгоно гэж буй. Тэгвэл эмнэлгүүдийн ТУЗ-д салбарын сайдын нөлөө орж байна гэсэн яриа гарах болсон. Үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар гурван эмнэлэг ТУЗ-тэй болсон. Ингэснээр 300 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Эмнэлгүүд ТУЗ-тэй болж байгаа нь хувьчлагдсан гэсэн үг биш” гэлээ.

2021 онд Эрүүл мэндийн даатгалын санд нийт 1.2 их наяд төгрөг төсөвлөгдсөнөөс 900 тэрбумыг нь ковидын эмчилгээнд зарцуулжээ. Энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар тус сангаас дахин 130 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн. Түүний мэдэгдлээс үзвэл энэ оны сүүлээр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө шавхагдаж дуусах нь. Ингэснээр улсын эмнэлгүүд санхүүжилтгүй болж тусламж, үйлчилгээ төлбөртэй болж магадгүй байгаа юм. Тэр тохиолдолд эмнэлгүүдийг ТУЗ-ын гишүүд хувьчилж авах магадлалтай гэх хардлага зарим хүмүүст байгаа юм.