ШИНЭ ХУУЛЬ: Улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлдэг болно

ШИНЭ ХУУЛЬ: Улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлдэг болно

УИХ-ын намрын чуулганаар "Улс төрийн намын тухай хууль"-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Үүгээр улс төрийн намын санхүүжилттэй холбоотой нэлээн өөрчлөлтийг тус хуульд оруулах аж. 

Тухайлбал,

  • УИХ-д суудалтай намуудын УИХ-ын гишүүн нэг бүрт 10 сая төгрөг болон тухайн намд санал өгсөн иргэн тус бүрийг 1000 төгрөгөөр тооцож санхүүжилт олгох аж. 
  • Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо төсвийн хөрөнгөнөөс дэмжлэг авахын дээр  сонгуулийн дүнгээр нийт сонгогчдын нэг хувиас дээш санал авсан тохиолдолд дэмжлэг өгөх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ санхүүжилтыг жил бүр олгох уу эсвэл сонгуульд оролцох жилд нь өгөх үү гэдгийг ярилцаж шийдвэрлэх юм байна. 
  • Бүх нэр дэвшигчийн хэвлэмэл танилцуулгыг нэгэн загвараар хийх бөгөөд намын ухуулагч нарын тоог хязгаарлах зохицуулалтыг хийж байгаа аж. Ингэхдээ зардлыг улсын төсвөөс гаргах нь. 

Энэ нь улс төрийн намыг мөнгөтэй бүлэглэл, компаниас хамааралтай байж эргэн үйлчилдэг үйлдлийг зогсоох зорилготой гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.