Б.Жавхлан: Хоёр улсын Ерөнхий сайд нар эдийн засгийн коридор байгуулахаа нотоллоо

Б.Жавхлан: Хоёр улсын Ерөнхий сайд нар эдийн засгийн коридор байгуулахаа нотоллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай цахим уулзалт хийсэн. Уулзалтын үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, болон Монгол Хятадын иж бүрэн харилцааг өргөжүүлэхээр талаар ярилцсан.

Мөн Ерөнхий сайд нар худалдааны голлох түүхий эд болох нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, урт хугацааны гэрээ байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн Гашуунсухайт боомтод гацсан нүүрсийг нэн яаралтай татахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах талаараа санал солилцсон. Түүнчлэн Тянжин боомтод саатаад байгаа 4575 чингэлэг ачааг ойрын хугацаанд татан авах талаар,  Гашуунсухайт, Ганц мод, Ханги мандал, Шивээхүрэн Сэхээ зэрэг боомтын төмөр замын ажлыг идэвхжүүлэх талаар мөн ярилцсан байна.

Ерөнхий сайд нар Монгол БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулахаа энэ үеэр нотоллоо” гэв.