Д.Ганбат: Өмнө нь бид бүтэн ардчилсан орон гэж явдаг байсан бол одоо хагас ардчилсан орон болсон байна

Д.Ганбат: Өмнө нь бид бүтэн ардчилсан орон гэж явдаг байсан бол одоо хагас ардчилсан орон болсон байна

УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Д. Ганбат цагдан  хорих 461 ангийн үүдэнд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Иргэн Э. Одбаяртай уулзлаа. Андлалын хөшөөний талаарх мэдээллийг иргэн Э.Одбаяр мэдэх эрхийнхээ хүрээнд мэдээд тараахад ямар ч асуудал байхгүй байсан. Гэтэл хуулийг гуйвуулан хүний эрхийг боомилсон байдалтай байна, ингэж болохгүй.

Иргэн Э. Одбаяр энэ сарын 4-нд  /2021-10-04/  өлсгөлөн зарласан. Гэвч эрүүл мэндийн байдлаас  болж хоёр хоног завсарлаад энэ сарын 11-ны 18 цагаас дахин өлсгөлөн зарласан байна. Тэрбээр  “Хүний эрхийг дээдлэх,  Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, Шүүх хуулийн дагуу байх” гэсэн шаардлага тавьж байгаа юм. Б. Монголхүүгийн хувьд цуг хоригдож байгаа ч уулзсангүй.

МУ-ын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х. Нямбаатар гэх эдгээр хүмүүст шаардлага тавина. МАН үнэндээ авилгалчидын нам болсон, нэг нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй байна. Энэ нам УИХ-ыг тараах талаар ард иргэдтэйгээ нийлж ярилцах, санал бодолоо солилцох ийм цаг өдөр өдрөөр ирж байна. 

Ардчилсан нийгмийн дагуу бухимдсан ард түмнийхээ санал хүсэлтийг хүлээн авч энэ асуудлуудаа хурдан засаж залруулаарай  гэж хэлмээр би хатуу анхааруулж байна.Цаашдаа жагсаал цуглаан болж  байгаа газар болгон очино. Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байгаа тэр хүмүүст УИХ-ын гишүүнийхээ хувьд хамт байх болно оо гэдгээ зарлан хэлж байна. Өмнө нь бид бүтэн ардчилсан орон гэж явдаг байсан бол одоо хагас ардчилсан орон болсон байна. Иргэд  үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж чадахгүй байна.  Ийм зүйлтэй  миний бие хуулийн дагуу туйлбартай  тэмцэнэ” гэж ээ.

Г. Мөнхбаяр