Ч.Хүрэлбаатар: Хулгайн мөнгө нь шалгагдаж сандраад байна уу

Ч.Хүрэлбаатар: Хулгайн мөнгө нь шалгагдаж сандраад байна уу

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болоход УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “эсгийн хийх газар нохой хэрэггүй” хэмээн байр сууриа илэрхийлж, эсэргүүцэж байв.

Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн твиттер хуудастаа, “Женкогийн троллууд идэвхжиж байх шив. Хулгайн мөнгө нь шалгагдаж үнэн, худлын дэнсэнд очих цаг нь ирчихээд сандраад байна уу? Намайг 4 жил гүтгэж доромжилсон, ханаагүй л байна уу? Би ч яахав гүтгүүлж, доромжлуулсаар байгаад ширэн нүүртэй, чулуун зүрхтэй болчихсон хүн. Больж үз” хэмээжээ. Тодруулбал, Х.Баттулгын зарим иргэд Женко гэж дууддаг билээ.