Улсын аварга П.Бүрэнтөгс 21 аймгийн 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай Монгол гэр бэлэглэнэ

Улсын аварга П.Бүрэнтөгс 21 аймгийн 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай Монгол гэр бэлэглэнэ

Улсын аварга П. Бүрэнтөгс “Бүрэн Монгол гэр” төслийг санаачилжээ. Уг төслийн нээлт өнөөдөр  /2021.10.14/ боллоо. 

Энэ үеэр Улсын аварга П. Бүрэнтөгс “Эв нэгдэл, үндэсний өв соёл, ёс заншлыг нийгэмд түгээн дэлгэрүүлж залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг 2022 оныг хүртэл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 21 аймгийн 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай Монгол гэр бусад шаардлагатай эд зүйлсийг бэлэглэх аж. Хөдөлмөрч хичээнгүй амьдралын түвшин доогуур залуусыг сонгоно" гэлээ. 

Уг төслийн хүрээнд гэр хандивлахаас гадна 21 аймгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг төсөл хөтөлбөрт хамруулах гэх мэтээр дэмжиж ажиллах юм байна. Мөн  бизнесийн сургалтыг зохион байгуулж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах илүү өргөн хүрээнд өргөжүүлэх ажлуудыг хийх аж. 

Г. Мөнхбаяр




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө