Өмнөговьчууд ажил, хичээлдээ унадаг дугуйгаар зорчино

Өмнөговьчууд ажил, хичээлдээ унадаг дугуйгаар зорчино

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2018 онд барьсан 6.9 км дугуйн замынхаа ашиглалтыг нэмэгдүүлэх, хүн амынхаа эрүүл зөв амьдрах дадал, хэвшлийг бий болгох зорилгоор ЗДТГ, ЭМГ, БТСГ-аас хамтран “Эко Өмнөговь” төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд  “Автомашинаас татгалзъя-Ажилдаа дугуйгаар явъя” уриатай аяныг энэ сарын 22-ны өдрөөс ирэх наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага бүр гадаах талбайдаа дугуйн зогсоолтой болох, ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулах зэрэг бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа юм байна.

Б.ГЭРЭЛ