Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагын нийгмийн ахлах ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад ШУТИС, МУБИС, АШУҮИС, ОУУБИС, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, “Дагалдан ажиллаж, хөдөлмөрт шилжих нь хөтөлбөр”-ийн багш, судлаачид нийгэмд тулгамдаж буй асуудал, салбар дундын судалгаа, шинжилгээ, олон улсын туршлагын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, доктор /Ph.D/ бригадын генерал А.Намсаманд болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцож, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж урамшуулан, холбогдох үүрэг чиглэл өглөө.