МУ-ын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үзлэгт амжилттай хамрагдлаа

МУ-ын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үзлэгт амжилттай хамрагдлаа

МУ-ын Зэвсэгт хүчин Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны үзлэгт амжилттай хамрагджээ.

Энэ талаар АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамд мэдээлснээр, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны бэлэн байдлын үзлэгийг амжилттай дуусгасан Монгол Улсын Зэвсэгт хүчинд баяр хүргэе. АНУ-ын Аюулгүй байдлын хүчний туслах 5 дугаар бригадын хувьд монгол цэргүүдтэй хамтран үзлэгийн өмнө энхийг сахиулах чадавхыг нь дээшлүүлэхийн тулд эмнэлгийн тусламж үзүүлэх, миномётын болон сайжруулсан тэсрэх бөмбөгийг идэвхгүй болгох сургалтуудыг явуулсан нь нэр төрийн хэрэг байв. Бид хоёр орны Зэвсэгт хүчний бат бэх түншлэлээр бахархаж, дэлхий дахин дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах цаашдын үйл ажиллагаанд оролцох бэлтгэл ханган ажиллаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний хүчин чармайлтыг АНУ дэмжсээр хэвээр байх болно” гэжээ.