Төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьдаг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн барилгачид Сангийн яамны гадна жагсаж байна. Тэд 2022 оны улсын төсөвт барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг суулгахыг шаардаж байгаа юм.
Жагсаалд оролцож буй барилгачдын төлөөлөл “хэрэв 2022 оны төсөвт барилгын үнийг өсөлтийн зөрүүг суулгаж өгөхгүй бол одоо баригдаж буй барилгуудын ажил зогсохыг” анхаарууллаа.