Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар Хангарьд-2 эмнэлэгийн хүчилтөрөгчийн үйлдвэрт гэнэтийн эвдрэл гарчээ. Улмаар эвдрэл гарсан 24 цагийн хугацаанд биеийн байдал нь хүнд өвчтөнүүдийг ор зохицуулах багийнхан бусад эмнэлэгт яаралтай шилжүүлж, ажилласан байна. Мөн эвдрэлийг холбогдох мэргэжилтнүүд түргэн шуурхай засжээ.
Хангарьд-2 эмнэлэг нь 145 ортой бөгөөд коронавирусийн халдвар авсан иргэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.