СЕХ: Хамгийн өндөр санал авсан Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцлоо

СЕХ: Хамгийн өндөр санал авсан Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцлоо

Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Нөхөн сонгуулиар хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг сонгуульд ялсанд тооцлоо. Ирц өндөр биш ч УИХ-ын тухай хуулинд заасан заалтын дагуу нэмэлт санал хураалтаар хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг ялсанд тооцох юм. Тиймээс өнөөдөр СЕХ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг ялсанд тооцож байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 17,264 хүний санал авсан Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээс сонгогдсонд тооцож, тогтоол гаргаж үнэмлэх олгосон. Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн саналыг авсан байна. УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн олон буюу нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь, 28,537 сонгогчийн санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхээ гардаж авсан.

Аравдугаар сарын 10-ны өдөр санал хураалтын үеэр санал гомдол цагдаагийн байгууллага болон СЕХ-нд ирж, холбогдох чиглэлүүдээр шалгагдаж хариу өгөгдсөн. Харин аравдугаар сарын 16-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын өдөр ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй. Одоо сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барина" хэмээлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: