О.Цогтгэрэл: Х.Баттулгын заавар чиглэлээр явдаг УИХ-ын гишүүд байгаа гэдэгт би итгэлгүй байна

2021-10-18 13:35

ШУУРХАЙ: Ц.Туваан АН-ын бүлгийн даргад нэрээ дэвшүүлнэ гэв

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж, түүний оронд Ц.Тувааныг болгохоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж эхэлсэн тул тус намын бүлэг хоёр хуваагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2021.10.18/ Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл, Д.Адъяасүрэн нар хуралдаж бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах шийдвэрийг гаргасан байна. Иймд тэд, “УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ дахь АН-ын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлнэ” гэж мэдэгдлээ.

2021-10-18 13:20

О.Цогтгэрэл: Х.Баттулгын заавар чиглэлээр явдаг УИХ-ын гишүүд байгаа гэдэгт би итгэлгүй байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Ардчилсан намын бүлгийн даргаас огцруулах саналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргаж, оронд нь Ц.Тувааныг дарга болгохоор “зүтгүүлж” байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл бид уг асуудалд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн байр суурийг асуулаа.

Тэрбээр “Х.Баттулгаас тийм санал гарсан гэдэг асуудалд миний бие ямар нэгэн мэдээлэлгүй байна. АН-ын бүлгийн дарга тэр болох ёстой гэж ямар нэгэн байр суурь илэрхийлэхэд хэцүү байна. Харин Д.Ганбат бүлгийн дарга хийж чадахгүй байна гэдэгт миний бие 100 хувь санал нэг байна. Бүлгийн дэд даргын хувьд Н.Ганибал гишүүн уг үүргийг орлон биелүүлэхээс өөр аргагүй. 

Х.Баттулга гэдэг хүний үйл ажиллагаа, заавар чиглэлээр УИХ-ын гишүүд явна гэдэгт би итгэлгүй байна. Х.Баттулгадаа ч биш. Хэн нэгний заавраар явдаг гишүүн гэдэгт надад санаанд буухгүй байна” гэв.