БЗД-т нэмж хороо байгуулахыг эсэргүүцсэн  ИТХ-ын гишүүн Г.Отгонбаатарын биед халджээ

БЗД-т нэмж хороо байгуулахыг эсэргүүцсэн ИТХ-ын гишүүн Г.Отгонбаатарын биед халджээ

Баянзүрх дүүргийн 28 хорооны тоог 15-аар нэмж, 43 болгох асуудлыг зарим гишүүн эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ үеэр зөрчилдөөн үүсэж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Отгонбаатарын биед халдсан хэрэг гарчээ.

Улмаар түүний бие муудаж, эмнэлгийн анхан шатны тусламж авсан бөгөөд биед нь халдсан асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг ИТХ-ын ажлын албанаас шаардсан байна.

Г.Отгонбаатар нь өмнө нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны даргаар ажиллаж байсан билээ. Түүний хувьд коронавируст халдварын нөхцөл байдал хэцүү байгаа энэ үед хороог одоогийн байгаа хэвээр нь үлдээж, эмнэлгийн орон тоог нэмэгдүүлэх, салбар эмнэлэг байгуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа аж.

Түүнд эмнэлгийн тусламж үзүүлж буй нь